“Илүүдэл жингүй, эртэч хамт олон” болох уриалгыг хувь хүн болон албан байгууллагуудад дэвшүүлж байна

МУ-ын Ерөнхий сайдын санаачилгаар “Илүүдэл жингүй, эртэч Монгол” аяны хүрээнд Биеийн тамир, спортын газарт өдөр бүрийн 06:30-д зохион байгуулагдаж буй өглөөний дасгалд Эрүүл мэндийн газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Орон нутгийн өмчийн газар, Санхүүгийн хяналт, аудитын албаны хамт олон нэгдлээ.
Тус байгууллагуудаас “Илүүдэл жингүй, эртэч хамт олон” болох уриалгыг хувь хүн болон албан байгууллагуудад дэвшүүлж байна.
X