“Илүүдэл жингүй, эртэч Монгол”

“Илүүдэл жингүй, эртэч Монгол” аяны хүрээнд Биеийн тамир, спортын газарт өдөр бүрийн 06:30-д зохион байгуулагдаж байгаа дасгал хөдөлгөөнд хамрагдаж буй 100 орчим иргэдэд “Антибиотик эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх” чиглэлээр мэдээ мэдээллийг хүргэж, гарын авлага түгээж, эрүүл идэвхитэй дасгал хөдөлгөөнд хамрагдлаа.
Тус үйл ажиллагааны үеэр “Мөнхийн тун” эм ханган нийлүүлэх байгууллагаас нийгмийн хариуцлагын хүрээнд эртэч байж, эрүүл мэндээ дэмжсэн иргэдийг халдвар хамгааллаа сахих амны хаалт, дархлаа дэмжих амин дэмээр хангаж, хамтран ажилласанд ТАЛАРХАЛ илэрхийлье.
X