“Жирэмсэн болон төрсний дараах сэтгэл гутрал түүнд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлсийг тогтоох” судалгааны ажлыг Дорнод аймагт гүйцэтгэж байна

ЭМЯ, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран “Жирэмсэн болон төрсний дараах сэтгэл гутрал түүнд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлсийг тогтоох” судалгааны ажлыг Дорнод аймагт гүйцэтгэж байна. Жирэмсэн үеийн сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, жирэмсний чихрийн шижин нь дэлхий нийтэд дунджаар 10-15%, ялангуяа хөгжиж буй орнуудад 10-41%-ийн тархалттай байдаг хэдий ч эрт оношлогдож, шаардлагатай тусламж үйлчилгээ авч чадаагүйгээс жирэмсэн болон төрөх үеийн хүндрэл, цаашдаа нярай болон хүүхдийн эрүүл мэндэд учрах эрсдэл, сөрөг үр дагаврыг бий болгодог.
Иймээс уг судалгааг хийснээр жирэмсэн болон төрсний дараах үеийн эрт илрүүлгийн үзлэг, оношилгоо эмчилгээний удирдамжийг шинэчлэх асуудлыг шийдэх ач холбогдолтой суурь судалгаа юм.
Дорнод аймгийн хэмжээнд 54 жирэмсэн эмэгтэйчүүдээс асуумж судалгаа авч, чихрийн шижин илрүүлэх глюкозын ачаалалтай сорилд хамруулахад 2 жирэмсэн эмэгтэй оношлогдож, эмчилгээнд хамрууллаа.
X