ДЭМБ, ХӨСҮТ-ийн хамтарсан сургалт болж байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Талбарын тархвар судлалын албанаас хамтран “Шинэ сэргэж буй молекул эмгэг төрөгчийн шинж чанарын тодорхойлох технологийн тандалтын сүлжээ” сэдэвт сургалтыг 2023 оны 03 сарын 15-16-ны өдрүүдэд Дорнод аймагт зохион байгуулж байна.
Сургалтын зорилго нь орон нутгийн түвшинд мэдэгдэж буй хувилбарыг шуурхай илрүүлж, эмнэлзүй, тархвар судлал болон лаборатори зэрэг мэдээлэлд дүн шинжилгээ хийх, эрсдэлийг үнэлэх, хянах, чадавхийг бэхжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээнд олон эх сурвалжит тандалтын мэдээллийг ашиглах байдлыг сайжруулах юм.
Энэхүү сургалтад БОЭТ, өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд оролцож байна.
X