“ДЭЛХИЙ НИЙТЭЭРЭЭ ХДХВ, ДОХ-ЫН АСУУДАЛД АНХААРАЛ ХАНДУУЛАХ ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

Энэ жилийн “Дэлхий нийтээрээ ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр”-ийг “Тэгш байдлыг хангая хүн бүр оролцъё” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. Тус өдрөөр аймгийн Эрүүл мэндийн газар, БОЭТ, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, Улаан загалмай нийгэмлэг, Аз жаргал төв хамтран МУИС-ийн Дорнод аймаг дахь салбар сургууль, ПТК, МСҮТ-ийн оюутан залууст “Халдварт өвчнийг бууруулах мэдлэгээ нэмье” өртөөчилсөн сургалтыг зохион байгууллаа.
Өртөө тус бүр НҮЭМ, Гэр бүл төлөвлөлт, ХДХВ/ДОХ, БЗДХ, санал бодлоо илэрхийлэх алжаал тайлах сэдвээр залуусын мэдлэгийг бататгах бүлгийн ажлыг зохион байгуулан үе тэнгийнхэндээ үнэн зөв мэдээллийг түгээх, амьдралын зөв дадал хэвшилтэй байхыг уриалан, манлайлан оролцсон оюутан залуусыг урамшууллаа.
Дэлхий дахинд ХДХВ/ДОХ шалтгаанаар болон шалтгаант хамаарал бүхий өвчнөөр анх ДХВ/ДОХ бүртгэгдсэнээс хойш 40,1 сая, 2021 онд 650,000 иргэн нас бараад байна. Манай улсад 1992 онд ХДХВ/ДОХ-ын халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 345 тохиолдол албан ёсоор бүртгэгдээд байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 287 иргэн ХӨСҮТ-д бүртгэлтэйгээр хяналтанд байна.
X