Дорнод аймгийн Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болж өндөрлөлөө

✅Аймгийн эрүүл мэндийн газар 2022 оны ээлжит удирдах ажилтны зөвлөгөөнөө хийж 2021 онд хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил, оны ололт, дутагдал, 2022 онд хэрэгжүүлэх бодлого, төлөвлөгөө, чиглэлийн талаар харилцан ярилцаж санал бодлоо солилцон 2022 оныг эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулах болон бүх нийтийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих зорилтот жил болгон дэвшүүллээ.
✅2021 оны ажил үйлсээрээ шалгарсан эрүүл мэндийн байгууллагуудаа урамшуулан өргөмжлөл гардууллаа. Коронавируст халдварын үед орон нутгийн хүн амд эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд үр бүтээлтэй ажилласан БОЭТ хүндэт өргөмжлөл, 2021 оны үйл ажиллагааны үнэлгээгээр Дашбалбар сумын эрүүл мэндийн төв, Мянган жаргалан өрхийн эрүүл мэндийн төвүүд шалгарч “Оны тэргүүний хамт олон”, Халхгол сумын эрүүл мэндийн төвийн хамт олон “Нийгмийн эрүүл мэндийг дэмжигч шилдэг байгууллага”-аар тус тус шалгарч хүндэт өргөмжлөлийн эзэд боллоо.
X