“Дархлаажуулалтын хөтөлбөрийн хэрэгжилт, улаан бурхан, улаанууд өвчний тандалт, хариу арга хэмжээ” сургалт боллоо

2023 оны эхний 3 сарын байдлаар 103 улсад улаан бурхан, улаанууд өвчний 22510 тохиолдол, хил залгаа ОХУ-д 132, БНХАУ-д 14 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Манай улсад Ковид 19-ын цар тахлын дэгдэлтийн улмаас товлолын дархлаажуулалтын хамралт буурсан. Сүүлийн 5 жилд Улаанбурхан, гахай хавдар, улаанууд өвчний бүрэн тунгаас 69163 хүүхэд хоцорсон байгаа нь улаанбурхан өвчин зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдолд томоохон дэгдэлт гарч болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор ЭМГ-аас тус сургалтыг зохион байгуулж танхим болон цахимаар сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, вакцинатор, сургууль цэцэрлэгийн 45 эмч мэргэжилтнүүд оролцлоо.

Мөн 2023 оны 5 дугаар сарын дархлаажуулалтын ээлжит 10 хоногоор улсын хэмжээнд улаан бурхан, улаануудын эсрэг вакцинаар 10 сартайгаас 9 насны хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөөд байгаа бөгөөд эцэг эхчүүдийг тус насны хүүхдүүдээ дархлаажуулалтад идэвхтэй хамруулахыг уриалж байна.

X