“Би сувилагч” төсөлт уралдааны нээлт

“БИ СУВИЛАГЧ” ТӨСӨЛТ УРАЛДААНЫ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
”Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх тухай аймгийн Засаг даргын 2022 оны А/222 дугаар захирамжийн хүрээнд зохион байгуулагдах “БИ СУВИЛАГЧ” төсөлт уралдааны нээлтийн үйл ажиллагаа 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр аймгийн ЗДТГ-т зохион байгуулагдлаа.
Тус захирамжийн хүрээнд иргэдэд анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэдэг сумын Эрүүл мэндийн төвд ажиллаж буй 78 сувилагчид ажлын байрандаа чадавхжиж, тогтвор суурьшилтай ажиллахад 500.000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх, “Би сувилагч” төсөлт уралдаан зохион байгуулна. Нээлтийн хүрээнд аймгийн Засаг даргын мэндчилгээ, Засаг даргын А/222 захирамжийн танилцуулга, сумын Эрүүл мэндийн төвийн сувилагч нарын төлөөлөл Баянтүмэн сумын ЭМТ-ийн 3 сувилагчид 500.000 төгрөгийн “Батламж”, гэрээ гардуулах ёслол, сувилагч нарын төлөөллийн мэндчилгээ, аймгийн удирдлагатай дурсгалын зураг татуулах үйл ажиллагаа тус тус зохион байгуулагдлаа.
X