“БИ СУВИЛАГЧ” ТӨСӨЛТ УРАЛДААНЫ НЭГДҮГЭЭР ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТ БОЛЛОО

Аймгийн Засаг даргын 2022 оны А/222 захирамжаар баталсан “Би сувилагч” төсөлт уралдаанд бүх шатны Эрүүл мэндийн байгууллагуудын нийт 45 сувилагч 2022 оны 04 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд материалаа ирүүлснийг ажлын хэсэг хүлээн авч бүртгэлжүүлсэн. Төсөлт уралдааныг зохион байгуулах ажлын хэсэг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа. Уралдаанд тавигдах 8 нийтлэг шаардлагыг хангасан 18 сувилагчийн материал тэнцэж хоёрдугаар шатанд оролцох эрхээ авлаа.
УРАЛДААНЫ ХОЁРДУГААР ШАТАНД ТЭНЦСЭН СУВИЛАГЧ НАРТАА БАЯР ХҮРГЭЖ, АМЖИЛТ ХҮСЬЕ.
X