“БИ СУВИЛАГЧ” ТӨСӨЛТ УРАЛДААНД ОРОЛЦОГЧДОД ОНОЛЫН ШАЛГАЛТАД БЭЛТГЭХ ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТУУД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

👍Тус уралдааны нэгдүгээр шатанд тэнцсэн 18 сувилагч ерөнхий мэргэжил, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, холбогдох хууль эрх зүйн чиглэлээр 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр онолын шалгалт өгөх ба шалгалтад бэлтгэх, чиглүүлэх сургалтыг 05 дугаар сарын 03-аас 05-ны өдрүүдэд зохион байгууллаа.
✅Сургалтыг ЭМГ-ын ахлах мэргэжилтэн Б.Гантуяа, БОЭТ-ийн Сургалт судалгаа, хамтын ажиллагааны албаны дарга Х.Ууганцэцэг, Сувилахуйн албаны арга зүйч В.Батцэцэг нар хуваарийн дагуу зохион байгуулж мэдээллээр ханган ажиллалаа.
🤞СУВИЛАГЧ НАРТАА ОНОЛЫН ШАЛГАЛТАД НЬ АМЖИЛТ ХҮСЬЕ.
X