“Би сувилагч” болзолт уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт эхэллээ.

Аймгийн Засаг даргын 2023 оны А/23 дугаар захирамжаар хэрэгжиж буй “Би сувилагч” болзолт уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалтын эхний шалгаруулалт болох “Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар хүртээмжид сувилагч миний оролцоо” эрдэм шинжилгээний хурал 04 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулагдлаа.
Эрдэм шинжилгээний хуралд нэгдүгээр шатны шалгаруулалтаас тэнцсэн 17 сувилагч илтгэлээ хэлэлцүүлсэн ба хурлын шүүгчээр МУИС-ийн Дорнод аймаг дахь салбар сургуулийн доктор багш, ЭМГ-ын судлаач эмч нар ажиллалаа.
Сувилагч нар 2023 оны 05 дугаар сарын 01, 02-ны өдөр тус шатны 2 дахь шалгаруулалт болох ур чадварын шалгалтыг өгснөөр хоёрдугаар шатны шалгаруулт өндөрлөх юм.
Илтгэлээ амжилттай хэлэлцүүлсэн нийт сувилагч нартаа баяр хүргэж амжилт хүсье.
X