“Би сувилагч” болзолт уралдааны ур чадварын шалгаруулалт зохион байгуулагдлаа

Аймгийн Засаг даргын 2023 оны А/23 дугаар захирамжаар хэрэгжиж буй “Би сувилагч” болзолт уралдааны “Ур чадварын шалгаруулалт” 05 дугаар сарын 01-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.Тус шалгаруулалт нь ерөнхий сувилахуйн тусламж, яаралтай тусламж, үйлчлүүлэгчид зөвлөгөө өгөх өртөөгөөр зохион байгуулагдсан ба шүүгчээр АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Суурь сувилахуйн ухааны тэнхмийн эрхлэгч, Боловсролын ухааны доктор Г.Ганхуягаар ахлуулсан багш нарын баг ажиллалаа.
Хоёрдугаар шатны шалгаруулалтад тэнцсэн 17 сувилагчаас Эрдэм шинжилгээний хурал, ур чадварын шалгалтын нийлбэр үнэлгээгээр 12 сувилагч шалгарч гуравдугаар шатны шалгаруулалтад оролцох эрх авлаа.
Уралдаандаа амжилттай оролцсон нийт сувилагч нартаа баяр хүргэе.
Гуравдугаар шатанд шалгарсан 12 сувилагчдаа баяр хүргэж дараагийн шатны шалгаруулалтад нь амжилт хүсье.
X