“Би сувилагч” болзолт уралдаанд оролцохыг урьж байна

Аймгийн Засаг даргын 2023 оны А/23 дугаар захирамжаар батлагдсан “Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг дэмжих “Би сувилагч” болзолт уралдаан тус онд 2 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Уралдаан гурван үе шаттайгаар зохион байгуулагдах ба хамгийн өндөр оноо авч эхний 3 байранд шалгарсан сувилагч нарт тус бүр орон сууцны урьдчилгаа 20.0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэн урамшуулна. Уралдаанд оролцох БОЭТ, УАУТ, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч нартаа амжилт хүсье.

“Би сувилагч” болзолт уралдаан зохион байгуулах ажлын хэсэг.

 

X