“БИД СҮРЬЕЭГ ЗОГСООЖ ЧАДНА” хэлэлцүүлэг боллоо

ДЭМБ-аас шинэчлэн гаргасан 2022 оны тоон мэдээлэлд Монгол улс сүрьеэгийн дарамт өндөртэй дэлхийн 30 орны жагсаалтанд шинээр нэмэгдэн орсон байна.

Манай улсын хэмжээнд жилдээ 14000 орчим далд сүрьеэгийн тохиолдлыг илрүүлэх шаардлагатай гэж үздэг боловч цар тахлаас өмнөх жилүүдэд идэвхитэй тандалт явуулсны үр дүнд жилд илрүүлэх ёстой тохиолдлын 30 хувь буюу 4000-ыг илрүүлж байв. Гэвч сүүлийн 2 жилд Ковид-19 цар тахлын улмаас үүссэн хөл хорионы улмаас  сүрьеэгийн эрт илрүүлэг үзлэг саатаж, бүртгэгдэх тохиолдлын тоо 2700 болтлоо буурч ирсэн нь  сүрьеэгийн тархалт улам нуугдмал хэлбэрт шилжин өвчлөл, нас баралт нэмэгдэх эрсдэлийг дагуулж байгаа ба Дорнод аймагт илрүүлэлт 15,2 хувь байгаа нь аймгуудын дунджаас 6 хувиар бага бүртгэгдэж, сүрьеэгийн илрүүлэлт бага аймгуудын тоонд ороод байна.

Иймд сүрьеэгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн өвчлөл, тархалтыг бууруулах, төр, иргэний нийгмийн хамтын ажиллагааг сайжруулах, сүрьеэгийн илрүүлэг үзлэгт хамрагдах зорилтот бүлгийг сонгоход төрийн байгууллагуудын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “БИД СҮРЬЕЭГ ЗОГСООЖ ЧАДНА” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт АЗДТГ, Хэрлэн сумын ЗДТГ, ЭМГ, БОЭТ, сум, өрхийн эрүүл мэндийн төв, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгийн төлөөллүүд оролцож санал бодлоо солилцлоо.

X