БЗДХ,ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд бусдыг манлайлан оролцож автомашинаар шагнуулав.

БЗДХ,ХДХВ/ДОХ-ын асуудлаарх үндэсний VIII чуулган 2022.11.28-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн чуулганаар БЗДХ,ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх, эмчилгээ, тусламж үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, ололт амжилтыг дүгнэн хэлэлцэж, тулгамдаж буй асуудал цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тоймлон, зөвлөмж гаргалаа.

Манай аймагт БЗДХ-ын өвчлөл сүүлийн 10 жилийн хугацаанд улс, аймгийн дунджаас 2-3 дахин өндөр байдагтай холбогдуулан аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас жил бүр шаардлагатай төсвийг батлуулж зорилтот бүлгийн 10000-с доошгүй иргэдийг үзлэг, оношилгоо, эмчилгээнд хамруулсны үр дүнд тэмбүү өвчлөлийг 2013 онтой харьцуулахад 10000 хүн амд 66 промилиор буурсан үзүүлэлттэй байна.

Бидний үйл ажиллагаа, үр дүнг Эрүүл мэндийн яамнаас өндрөөр үнэлж өргөмжлөл, автомашинаар шагнан урамшуулав.

БЭЛГИЙН ЗАМААР ДАМЖИХ ХАЛДВАРТ ӨВЧНИЙГ БУУРУУЛАХАД ХҮН БҮРИЙН ОРОЛЦОО, ХАНДЛАГА ЗАН ҮЙЛ ЧУХАЛ ЮМ.

X