Багш шавийн уулзалт болж байна

Тэртээ 1942 онд Монгол улсын их сургуулийн дэргэд “Хүн эмнэлгийн факультет” байгуулагдан хүний их эмчийг бэлтгэж эхэлснээс хойш эдүгээ хүний их эмч, сувилагч, тусгай мэргэжлээр баклавр, магистр, докторын түвшний мэргэжилтнийг бэлтгэж буй АШУҮИС-ийн 80 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан “АШУҮИС – Багш шавийн уулзалт” Дорнод аймагт зохион байгуулагдаж байна. Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт ажиллаж буй 774 эмч, эмнэлгийн мэргэжилтний 264 буюу 31,4 хувь нь тус сургуулийн төгсөгчид байна.
X