Ахмадын хорооны зөвлөгөөнд оролцлоо

Дорнод аймгийн Ахмадын Хорооны Удирдах ажилтны ээлжит зөвлөгөөн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд 14 сумын Ахмадын хорооны дарга, Хэрлэн сумын 11 багийн ахмадын зөвлөлийн дарга нийт 25 сонгуульт ажилтнууд оролцсон ба Эрүүл мэндийн газраас ахмад настны эрүүл мэндийг дэмжих, хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид хамтран ажиллах саналын талаар мэдээлэл танилцууллаа. Мэдээлэлд ахмад настанд чиглэсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ, холбогдох төсөл, арга хэмжээний танилцуулгыг хийж, зөвлөгөөнд оролцогчдын санал, хүсэлтийг сонсон асуултад хариуллаа.

Залуу, хойч үедээ үлгэрлэн манлайлагч ахмад настнууддаа эрхмийн дээд эрүүл энхийг хүсэн ерөөж хамтын ажиллагаанд амжилт хүсье.

X