Ахмадын сувилалд 380 ахмад хамрагдаад байна

Аймгийн Засаг даргын 2023 оны А/31 дүгээр захирамжаар хэрэгжиж буй “Ахмадын өдрийн сувиллыг үргэлжлүүлэх” төсөл, арга хэмжээ Чойбалсан суманд үргэлжилж байна. Ахмадын сувиллын үйл ажиллагааг “Дойт баян бүрд” ХХК гүйцэтгэж байгаа ба гэрээний дагуу 950 ахмад настныг сувилалд хамруулна. Сувилалд 05 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар Баян-Уул, Баянтүмэн, Булган, Хөлөнбуйр, Чойбалсан сумын нийт 380 ахмад настан хамрагдаад байна.

X