“Ахмадын зуны сувилал” төсөл арга хэмжээ 5 дахь жилдээ хэрэгжиж байна

Аймгийн Засаг даргын 2023 оны А/31 дүгээр захирамжаар “Ахмадын зуны сувиллыг үргэлжлүүлэх” төсөл арга хэмжээ энэ онд 5 дахь жилдээ хэрэгжиж бна . Төслийн хүрээнд хөдөөгийн 13 сумын нийт 950 ахмад настныг сувилалд хамруулах ба төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх худалдан авах ажиллагааны тендер зарлагдаж “Дойт баян бүрд” ХХК гүйцэтгэгчээр шалгарaн Баянтүмэн, Булган сумын Эрүүл мэндийн төвтэй хамтран нийт 100 ахмад настанд мэдрэлийн эмчийн үзлэг, оношилгоо, 8-10 төрлийн сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлээд байна.

Сувиллын үйл ажиллагаа 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

X