Ахмадуудад олон мэргэжлийн тусламжийг гэрээр хүргэж байна

“Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар”-ын хүрээнд Хэрлэн сумын 3 өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад буй хэвтрийн ахмад настнуудад эрүүл мэндийн олон мэргэжлийн багийн тусламжийг гэрээр хүргэх үйл ажиллагаа 10 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Тус үйл ажиллагааг ЭМГ, БОЭТ-ийн ахмад настны кабинетын эмч, сувилагч, дүрс оношилгооны эмч, дотор, мэс заслын тасгийн сувилагч нарын бүрэлдэхүүнтэй зохион байгуулж байгаа ба ахмад настнуудаас биохими,  шээс болон цусны дэлгэрэнгүй,  шинжилгээ авах, зүрхний цахилгаан бичлэг хийх, цуллаг эрхтний эхо харах, ахмадын эмчийн үзлэг хийж хяналтын карт бөглөх, ахмад настны сэтгэл гутрал, танин мэдэхүйн чадваруудад үнэлгээ хийх, асран хамгаалагч нарт эрүүл мэндийн зөвлөгөө өгөх ажлууд хийгдэж байна.

X