АХА тэмцээнд амжилттай оролцсонд баяр хүргэе

Аймгийн БШУГ-аас 01 дүгээр сарын 01-25-ны хооронд явуулсан “Хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай” нөлөөллийн ажлын хүрээнд Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг эцэг эх асран хамгаалагчдад сурталчлах зорилгоор аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын дуд зохион байгуулсан АХА тэмцээнд Эрүүл мэндийн газрын сувилахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Л.Сугар охин 2 дугаар сургуулийн 11А ангийн сурагч С.Баясгалангийн хамт оролцож гуравдугаар байранд шалгарлаа.

Тус тэмцээн нь 3 үе шаттай зохион байгуулагдсан бөгөөд 1, 2 дугаар шатанд сургууль, бүсээсээ шалгарсан оролцогчид 3 дугаар шатанд аймгийн хэмжээнд өрсөлдсөн юм.

Хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх, хүүхдийнхээ хөгжил төлөвшил, хамгааллын асуудалд хамтдаа оролцож, эерэг нөлөө үзүүлэхэд идэвх санаачлага гарган, тэмцээнд амжилттай оролцсон мэргэжилтэн Л.Сугар болон түүний охин С.Баясгаланд баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөр, сурлагад нь өндөр амжилт хүсэн ерөөе.

 

X