Асран хамгаалагч таны гавьяа өдөрлөгт оролцлоо

Хэрлэн сумын 10 дугаар багийн Ахмадын зөвлөлөөс зохион байгуулсан  “Асран хамгаалагч таны гавьяа” өдөрлөгт Эрүүл мэндийн газар хамтран оролцлоо. Өдөрлөгөөр байнгын асаргаа сувилгаа шаардлагатай ахмад настнуудыг асарч буй 50 гаруй асран хамгаалагч нарт “Хэвтрийн өвчтөний асаргаа сувилгаа” сургалтыг зохион байгуулж ахмад настны чиглэлээр Эрүүл мэндийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулав. 

Мөн тус үйл ажиллагаанд аймгийн ХХҮГ, “Асралт-Үйлс”, “Ягаан цээнэ өрхийн эрүүл мэндийн төв болон ”Буйр эм тан” эмийн сан хамтран оролцож тус эмийн сангаас эмийн зохистой хэрэглээний талаар зөвлөмж өгч 350.000 төгрөгийн үнэ бүхий амин дэмийн багцаар хангаж ажиллалаа.

X