Анхан шатны эмч нарт сургалт зохион байгуулж байна

“ЭХ ХҮҮХДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ, СЭРГИЙЛЖ БОЛОХ ЭНДЭГДЛИЙГ БУУРУУЛАХ” нь сэдэвт 2 удаагийн чадавхжуулах сургалтыг ДЭМБ-ын санжүүжилтээр зохион байгуулж байна. 12 дугаар 09-10-ны өдрүүдэд сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хүүхэд, нярайд эмнэлгийн тусламж үйлчилгээ 35 эмч мэргэжилтнүүд оролцож эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний ур чадвараа сайжруулж,  мэдлэгээ дээшлүүлсэн бол 15-16-ны өдрүүдэд  35  эмч, багийн эмч,  эх баригч нар сургалтад хамрагдаж байна.

Сургалтын гол зорилго нь үр дүнтэй, чанартай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өртөг багатай, өндөр үр дүнтэй интервенцүүдийг нэвтрүүлэх, жирэмсний хяналтыг сайжруулах, өсвөр үеийнхний эрэлт хэрэгцээнд нийцсэн орчин үеийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, сэргийлж болох эх, хүүхдийн эндэгдэлд нөлөөлөх хүчин зүйлийг багасгах, эх, нялхсын болон 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшинг бууруулахад оршино.

X