“Анхаарч хамгаалья” аяны туг Эрүүл мэндийн газарт ирлээ

Аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулж буй “Хүүхдээ анхаарч хамгаалъя” 100 хоногийн аяны хүрээнд аялуулж буй туг Эрүүл мэндийн газарт туг шилжин ирлээ. Тус аяны хүрээнд Эрүүл мэндийн газрын эцэг эхийн зөвлөлөөс санаачлан ГБХЗХГ-ын дарга Жавхланг урьж лекц уншууллаа. Мөн хэлтэс бүрээс 2 ажилтны хүүхдүүдийг байгууллага дээрээ урьж, аав, ээжийнх нь ажлын байртай танилцуулж, витаминжуулах арга хэмжээг зохион байгууллаа.

Витаминжуулалтын аяныг дэмжин ажилласан Баргажин эмийн сангийн хамт олонд талархал илэрхийлье.­

X