Аймгийн төвөөс алслагдсан 1 дүгээр багт эмийн сангийн үйл ажиллагаа явуулж эхэллээ.

Аймгийн төвөөс алслагдсан багийн иргэдэд эм зүйн тусламж үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комиссын 2022 оны 3 дугаар хуралдаанаар “Арвижих цагаан тан” ХХК-ийн “Арвижих тан” нийтийн үйлчилгээтэй 2 дугаар зэрэглэлийн эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хэлэлцэн шийдвэрлэж, Аймгийн Засаг даргын 2022 оны А/702 дугаар захирамжаар тусгай зөвшөөрлийг олгож, 2023 оны 01 дүгээр сараас үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.
Тус эмийн сан нь тухайн алслагдсан багийн 5800 гаруй иргэнд даваа-бямба гаригуудад 09-19 цагийн хооронд эм зүйн тусламж үйлчилгээг эмийн сангаар үзүүлэх бөгөөд нэн шаардлагатай тохиолдолд багийн харъяаллын айл өрхүүдэд оройн цагаар /жороор олгох эмийг зөвхөн эмчийн бичсэн жорын дагуу / хүргэлтийн үйлчилгээг үзүүлж ажиллана.

X