Аймагт тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлж байгаа эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангийн төлөөллүүдтэй уулзалт зохион байгууллаа

Аймагт тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлж байгаа эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангийн төлөөллүүдтэй уулзалт зохион байгуулж эмийн нөөц тэр дундаа томуу, томуу төст өвчин /ТТТӨ/ -ий үеийн эмчилгээнд шаардлагатай антибиотик эмийн нөөцийн бэлэн байдал, тасалдал, хомсдол үүсч байгаа эсэх талаар мэдээлэл солилцож, татан авалтыг цаг алдалгүй шуурхай зохион байгуулж, мэдээллийг ЭМГ-т тогтмол өгөх, антибиотик эмийг зөвхөн эмчийн бичсэн жорын дагуу олгож, иргэдийг тус эмээр жигд хүртээмжтэй хангах асуудал дээр анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Мөн ТТТӨ-ний дэгдэлтийн үед 24 цагаар ажиллах эмийн сангийн тоог нэмэгдүүлэх талаар 1-2 эмийн сангийн удирдлагад хүний нөөцийн асуудалд зохицуулалт хийж, хамтран ажиллах саналыг тавьлаа.

X