Аймгийн Засаг даргын 2025 оны А/42 дугаар захирамжийн хүрээнд алслагдсан нутгийн иргэдэд “Нийгмийн цогц явуулын үйлчилгээ” үзүүлэх арга хэмжээг 2025 оны 03 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Хөлөнбуйр суманд зохион байгуулсан.
Тус өдрүүдэд төрөлжсөн мэргэжлийн эмч нарын үзлэгээр нийт 700 гаруй иргэдэд нүд, шүд, хүүхэд, дотор, эмэгтэйчүүд, дүрс оношилгоо, гэмтлийн чиглэлээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүллээ.
Мөн тал хээрийн түймэрт нэрвэгдсэн 16 иргэдэд нүд болон гэмтлийн эмч нарын тусламж, үйлчилгээг үзүүлсэн бөгөөд 300,000 төгрөгний үнэ бүхий нүдний хиймэл нулимс, нүдний үрэвсэлийн эсрэг дусаалга,тосон эмчилгээг шаардлагатай иргэдэд үнэ төлбөргүй өгч ажилласан.







