Нийгмийн эрүүл мэндийг дэмжих зорилтот жилийн хүрээнд эмч эмнэлгийн мэргэжилтний эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг идэвхижүүлэх, нотолгоонд суурилсан анагаах ухааныг орон нутагт хөгжүүлэх, үр дүнг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх зорилгоор “Халдварт бус өвчнийг бууруулах” зүүн бүсийн эрдэм шинжилгээний хурлыг Дорнод аймгийн ЭМГ, БОЭТ-ийн эрдэм шинжилгээний судалгааны баг хамтран амжилттай зохион байгууллаа.
Эрдэм шинжилгээний хуралд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмнэлзүйн ховор тохиолдлын чиглэлээр хийгдсэн судалгааны ажлууд хэлэлцүүлэгдсэнээс,
Нийгмийн эрүүл мэндийн төрөлд:
– ТЭРГҮҮН байрыг Дорнод аймгийн Мянган-Жаргалан ӨЭМТ-ийн их эмч Э.Сарангуа нарын “Ахмад настны сэтгэл гутрал, стресс, сэтгэл түгшүүрийн байдлыг судалсан нь”,
-ДЭД байранд Дорнод аймгийн Мянган-Жаргалан ӨЭМТ-ийн их эмч Б.Мөнхтуяа нарын “Мянган-Жаргалан ӨЭМТ-ийн 0-24 сартай хүүхдийн хоол тэжээлийн байдлыг үнэлсэн нь”,
Эмнэлгийн тусламж үйлчилгээ төрөлд:
– ТЭРГҮҮН байранд Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмч Г.Алтансувд нарын “Арьс зөөлөн эдийн халдвард нянгийн эсрэг эмчилгээ хийсэн үр дүнгийн судалгаа ”,
– ДЭД байранд Дорнод аймаг дахь БОЭТ-ийн Эм зүйн тасгийн эрхлэгч Б.Энхмаа нарын “Эмч нарын эмийн сонголт болон антибиотикийн хэрэглээний дадал, хандлагыг судалсан нь”,
Эмнэлзүйн ховор тохиолдол төрөлд:
-ТЭРГҮҮН байранд Дорнод аймгийн БОЭТ-ийн мэс заслын клиникийн эрхлэгч, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмч С.Дэлгэржаргал нарын “Хордлогын шалтгаант тэлэгдэлт кардиомиопати эмнэл зүйн тохиолдол” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарлаа.
Хурлыг шүүгчээр АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн тэнхимийн дэд профессор, Сувилахуйн шинжлэх ухааны доктор- Г.Хулан,
АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн эпидемиологи, биостатистикийн тэнхимийн дэд профессор, Анагаах ухааны доктор Ш.Шатар,
АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн тэнхимийн ахлах багш, Боловсрол судлалын ухааны доктор П.Одонжил, хурлын даргаар Дорнод аймгийн БОЭТ-ийн хүүхдийн тасгийн эмч Нийгмийн эрүүл мэндийн ухааны магистр, клиникийн профессор, хүүхдийн тэргүүлэх зэргийн эмч П.Баярмаа , дотрын клиникийн эрхлэгч эмч, Анагаах ухааны магистр, дотрын тэргүүлэх зэргийн эмч Б.Ням нар ажиллалаа.