“Нийгмийн эрүүл мэнд-2024” зорилтот жилийн хүрээнд Зүүн бүс нутгийн хүн амын дунд зонхилон тохиолдож буй халдварт бус өвчнийг бууруулах, урьдчилан сэргийлэлт, хяналт тандалт, тулгамдсан асуудал, шийдвэрлэх боломжит арга замыг хэлэлцэх зорилгоор “Халдварт бус өвчнийг бууруулах” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Зөвлөгөөнийг аймгийн Засаг дарга бөгөөд Зүүн бүсийн зөвлөлийн дарга М.Бадамсүрэн нээж, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын ХБӨ хэлтсийн дарга Г.Ганхуяг, НЭМҮТ-ийн Стратеги, удирдлагын албаны дарга У.Эрхэмбаяр, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газар, БОЭТ, нэгдсэн эмнэлэг, сум, өрх, уламжлал анагаах ухааны төв, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын дарга удирдлага, эмч нарын төлөөлөл оролцлоо.
Энэ удаагийн зөвлөгөөнөөр:







Мөн “Орон нутгийн халдварт бус өвчнийг бууруулах нь” хэлэлцүүлгээр НЭМҮТ-ийн Стратеги, удирдлагын албаны дарга У.Эрхэмбаяр, Дорнод аймгийн ЭМГ-ын дарга Ч.Оюунаа, Хэнтий аймгийн ЭМГ-ын дарга Л.Мэндбаяр, Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Алтантуяа нар өөрийн орон нутгийн өнөөгийн байдал, ололт, амжилт, туршлага, тулгамдсан асуудлаа ярилцаж бусад төлөөлөгчид санал солилцов.
Тус зөвлөгөөнөөс гарсан зөвлөмж, цаашид авах арга хэмжээний чиглэлийг Дорнод аймгийн НЭМТ-ийн дарга П.Бибиш танилцуулав.












