Аймгийн Засаг даргын 2024 оны А/16 дугаар захирамжаар батлагдсан “Нийгмийн цогц явуулын үйлчилгээ” төсөл арга хэмжээ нь хуваарийн дагуу Матад, Халхгол суманд ажиллаж байна.
Эрүүл мэндийн чиглэлээр: БОЭТ-ийн хүүхэд, дотор, эхо, нүд, шүдний төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг хийгдэж, ЭМГ-аас иргэдэд эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг зохион байгуулан ажиллаж байна.
Нийгмийн чиглэлээр: Мал эмнэлэг, Хүнс хөдөө аж ахуйн газар, Улсын бүртгэл хэлтэс, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтнүүд ажлын чиг үүргийн чиглэлээр холбогдох асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэв.