Үзүүлж буй үйлчилгээний жагсаалт

Олгож буй тусгай зөвшөөрлийн жагсаалт

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛИАС

19 дүгээр зүйл.Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох

19.1.Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх хэрэгцээний тодорхойлолт бүхий зориулалтын барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хүний нөөцийн зохих шаардлага хангасан өмчийн аль ч хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагад эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл /цаашид “тусгай зөвшөөрөл” гэх/ олгоно.

19.3.Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг дараахь чиглэлээр олгоно:

19.3.1.эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхлэх

19.18.Тусгай зөвшөөрлийг тухайн байгууллагад анх удаа олгож байгаа бол гурав, сунгаж байгаа бол таван жилийн хугацаагаар олгоно.

ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ

8.1 дүгээр зүйл.Тусгай зөвшөөрлийн жагсаалт

13.Эрүүл мэндийн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно:

Тусгай зөвшөөрөлТусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд
13.1.сувилах мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхЭрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн
13.2.сэргээн засах мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхЭрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн
13.3.эм барих мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхЭрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн
13.4.эмчлэх мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхЭрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн
13.5.эх барих мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхЭрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн
13.6.мансууруулах бодис бүхий ургамал ашиглаж эм бэлтгэн найруулахЭрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага
13.7.эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, протез үйлдвэрлэх, импортлох, ханган нийлүүлэх, засвар үйлчилгээ эрхлэхЭрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага
13.8.нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ эрхлэхЭрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл тухайн аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар
13.9.сэргээн засахын дагнасан тусламж, үйлчилгээ эрхлэхЭрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл тухайн аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар
13.10.сувилахуйн дагнасан тусламж, үйлчилгээ эрхлэхЭрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл тухайн аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар
13.11.түргэн тусламжийн үйлчилгээ эрхлэхЭрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл тухайн аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар
13.12.эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ эрхлэхЭрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл тухайн аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар
13.13.эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээ эрхлэхЭрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл тухайн аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар
13.14.эх барихын тусламж, үйлчилгээ эрхлэхЭрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл тухайн аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар
13.15.ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодис худалдах болон үйлчилгээ эрхлэхЭм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, эсхүл тухайн аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар
13.16.биологийн идэвхт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, импортлох, экспортлох, ханган нийлүүлэхЭмийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага
13.17.эм, биобэлдмэл, тэдгээрийн түүхий эд, уламжлалт эм, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, лабораторийн оношилгооны хэрэгсэл, эмнэлгийн хэрэглэгдэхүүн үйлдвэрлэх-экспортлохЭм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага
13.18.эм, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, лабораторийн оношилгооны хэрэгсэл, эмнэлгийн хэрэглэгдэхүүн импортлох-ханган нийлүүлэхЭм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага
13.19.эм, эмнэлгийн хэрэгсэл, мансууруулах эм худалдахАймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар
13.20.өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ эрхлэхТухайн аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж: Б.Баяраа: Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, эрсдэл, яаралтай, тусламж хариуцсан ахлах мэргэжилтэн, утас: 89933693, мэйл хаяг: bayaraa@dornod.moh.gov.mn

X