Хэрлэн сумын 1 дүгээр багт “Ягаан цээнэ” өрхийн эрүүл мэндийн төвийн 4 дүгээр салбарын шинэ барилгын нээлт боллоо. Нээлтэд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн оролцов.
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар “Ягаан цээнэ” өрхийн эрүүл мэндийн төвийн шинэ барилга ашиглалтад орсноор алслагдсан багийн иргэдэд Анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулж, хүртээмж нэмэгдэх юм.
Тус ажлын гүйцэтгэгчээр “Дорнын танан өргөө” компани ажиллав.