“Эрүүл мэндийн Сайд”-ын нэрэмжит спортын 6 төрөлт зүүн бүсийн тэмцээн 2025 оны 03 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд Дорнод аймагт зохион байгууллагдлаа. Тус тэмцээнд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудын Эрүүл мэндийн салбарын нийт 100 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнууд Сагсан бөмбөг, Волейбол, Шатар, Ширээний теннис Дартс, E-sport спортын төрлөөр оюун ухаан, хурд, хүч, авхаалж самбаа, хичээл зүтгэлээ гарган өрсөлдөв.
Тус тэмцээнд:
Сагсан бөмбөгийн тэмцээн: Эрэгтэй баг: Б.Баярням ахлагчтай Дорнод аймгийн баг,
Эмэгтэй баг: Н.Сайндүү ахлагчтай Дорнод аймгийн баг
Волейболын тэмцээн: Эрэгтэй баг: Ц.Отгонзаяа ахлагчтай Дорнод аймгийн баг Эмэгтэй баг: Э.Ганзул ахлагчтай Хэнтий аймгийн баг
Ширээний теннисний тэмцээн: Эрэгтэй Г.Мөнхтүвшин Дорнод аймаг, Эмэгтэй: З.Цэрмаа Дорнод аймаг
Шатрын тэмцээн: Эрэгтэй: Ц.Алтан–Өлзий Хэнтий аймаг
Эмэгтэй: Ч.Сумъяагэрэл Сүхбаатар аймаг
Дартсын тэмцээн: Эрэгтэй: Б.Сугарсүрэн ахлагчтай Сүхбаатар аймгийн баг
Эмэгтэй: С.Соёлоо ахлагчтай Дорнод аймгийн баг
E-sport тэмцээн: С.Онон ахлагчтай Дорнод аймгийн баг тус тус шалгарлаа.
Багийн нийлбэр дүнгээр Дорнод аймгийн Эрүүл мэндийн салбарын баг, тамирчид тэргүүлж цомын эзэн боллоо.
Тэмцээнд хүрэлцэн ирж оролцсон Хэнтий, Сүхбаатар аймгуудын баг, тамирчиддаа спортын өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Тэмцээнийг амжилттай зохион байгуулж явуулсан Зохион байгуулах комисс, БОЭТ, өрх, сумын эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, эм ханган нийлүүлэх төв, эмийн сан зэрэг байгууллагууддаа талархал илэрхийлье.

