Эрүүл мэндийн газарт нээлттэй ажлын байр зарлаж байна

1. Эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгаа, шагнал, ёс зүй хариуцсан мэргэжилтэн

Албан тушаалын зорилго:

Аймгийн эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн баталгааг сайжруулж шагнал урамшуулалд хамруулах ажлын гүйцэтгэлийн үр дүнг дээшлүүлэх

Боловсрол

Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй

Мэргэжил

Эрх зүйч, хүний их эмч, нийгмийн эрүүл мэнд

Мэргэшил

Төрийн албаны мэргэшүүлэх богино, дунд хугацааны сургалтад хамрагдаж төгссөн байх

Төрийн удирдлага, эсвэл хүний нөөцийн чиглэлээр мэргэшсэн байх

Туршлага

Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил эсхүл туслах түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх

 

2.Уламжлалт анагаах ухаан, сэргээн засах тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн

Албан тушаалын зорилго:

Эрүүл мэндийн тухай хууль, төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, хөтөлбөрийн хүрээнд уламжлалт анагаах ухаан, сэргээн засах тусламж үйлчилгээ сайжруулах, эмгүй эмчилгээний арга барилд эмнэлгийн ажилчдыг сургаж дадлагажуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусламж, үйлчилгээг нэмэгдүүлэх.

Боловсрол

Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй

Мэргэжил

Уламжлалт анагаах ухааны их эмч

Мэргэшил

Төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтанд тэнцсэн

Төрийн албан хаагчийн тангараг өргөсөн

Туршлага

Мэргэжлээрээ 3 жил ажилласан.

3.Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудит хариуцсан ахлах мэргэжилтэн

Албан тушаалын зорилго:

Төрийн бодлого, төлөвлөлт, хууль тогтоомжийн хүрээнд салбарын эрх зүйн баримт бичиг, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүгнэлт, зөвлөмж гаргах, удирдлагыг мэдээллээр хангах чих үүргийг хэрэгжүүлж ажиллана

Боловсрол

Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй

Мэргэжил

Хүний их эмч, эмнэлгийн дээд мэргэжилтэн

Мэргэшил

Төрийн албаны мэргэшүүлэх богино, дунд хугацааны сургалтад хамрагдаж төгссөн байх

Хяналт-шинжилгээ, үнэлгээгээр суралцсан

Туршлага

Дэс түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил эсхүл төрийн жинхэнэ албанд 2-оос доошгүй жил ажилласан байх

 

X