Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/472 дугаар тушаал, аймгийн Засаг даргын 2022 оны А/559 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Эрүүл мэндийг дэмжигч байгууллагаар шалгаруулах хүсэлтээ Хэрлэн сумын 1, 15 дугаар цэцэрлэг өгсний дагуу үнэлгээ хийлээ.
Үнэлгээгээр “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага” шалгаруулах шалгуур үзүүлэлтийг Хэрлэн сумын 1 цэцэрлэг 96 оноотой орон нутгийн I зэргийн гэрчилээгээр зэргээ ахиулсан, Хэрлэн сумын 15 дугаар цэцэрлэг 72,5 оноотой III зэргийн гэрчилгээний болзлыг шинээр тус тус хангаж шалгарсан. Аймгийн хэмжээнд эрүүл мэндийг дэмжигч байгууллага нийт 27 байна.