
Дорнод аймгийн Эрүүл мэндийн газар нь иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дэмжиж, иргэн бүрт эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зорилгоор 2022 оныг “Бүх нийтийн эрүүл мэндийн боловсрол”-ыг дээшлүүлэх жил болгон зарлалаа.
“Бүх нийтийн эрүүл мэндийн боловсрол” зорилтот жилийн хүрээнд:
-Эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх
-Эрүүл зөв зохистой хооллолтыг дэмжсэн нийгмийн орчинг бүрдүүлэх
-Эрүүл, идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэх нийгмийн сэтгэлзүйг төлөвшүүлэх
-Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх
-Эрүүл орчин, аюулгүй ажлын байрыг дэмжих зэрэг чиглэлийн хүрээнд олон талт ажлыг хийхээр төлөвлөн, хэрэгжүүлж эхлээд байгаа юм.
Үр дүнг: Иргэдийн эрүүл мэндийн боловсрол дээшилж, эрүүл идэвхтэй амьдралын хэв маяг төлөвшин, бүх нийтийн эрүүл мэндийн боловсрол нэмэгдэж, цаашлаад сэргийлж болох өвчлөл, нас баралт буурна гэж үзэж байна.