“ЭМЧИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

Аймгийн Засаг даргын 2024 оны А/49 дүгээр захирамжаар “Эмчийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг шинээр хэрэгжүүлж, тус хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ийн Бусан хотын Пусан үндэсний их сургуулийн эмнэлэгт БОЭТ-ийн нарийн мэргэжлийн 18 эмч, мэргэжилтэнг богино, дунд хугацааны сургалтад хамруулж, замын зардал, сургалтын төлбөр, байр, хоолны зардалд аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 85 сая төгрөгийн дэмжлэг үзүүлээд байна.
БНСУ-ийн Бусан хотын Пусан үндэсний их сургуулийн эмнэлэгт элэг цөс, нойр булчирхайн мэс засал, гар сарвуу бичил мэс засал, мэдрэлийн мэс засал, цээжний хөндийн мэс заслын эмч нар 1 сарын хугацаанд, эрүү нүүрний мэс засал, чих хамар хоолойн мэс заслын эмч нар тус бүр 14 хоног, хавдрын хими эмчилгээ, үений эхо оношилгоо, ангиографи, уян дурангийн эмч нар тус бүр 7 хоногийн хугацаатай суралцлаа.
6 хүн, эмнэлэг ба бичвэр нарын зураг байж магад
X