ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ДЭМЖЛЭГТ ХЯНАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА.
Хичээлийн жил эхлэх гэж байгаа холбогдуулан Дорнод аймгийн Нийгмийн Эрүүл Мэндийн төвөөс цэцэрлэгүүдэд урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг хуваарийн дагуу зохион байгуулж буй байдал, Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын явцад дэмжлэгт хяналт хийж, зөвлөмж өгч ажиллаж байна.
Цэцэрлэгүүдийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг зохион байгуулж буй орчинд газар дээр нь ажиллаж, үзлэг шинжилгээ, дархлаажуулалт хийгдэж буй өрөөний бэлэн байдал стандартын дагуу байгаа эсэх, халдвар хамгааллын дэглэм баримтлах, хамрагдаж буй хүүхдүүдийн бөөгнөрөл үүсгэхгүй зохион байгуулах зэрэг чиглэл өглөө.
Эцэг, эхчүүд та бүхэн Улаанбурхан өвчнөөс сэргийлж хайртай хүүхдүүдээ товлолын дархлаажуулалтад бүрэн хамруулна уу.