Хүний нөөцийн удирдлагын ил тод байдлыг хэрэгжүүлэх
чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ
Зорилт 3.1.Эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтныг чадавхижуулахад хамтын ажиллагааг өргөжүүлэх
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
3.1.1.Салбарын эрэлт хэрэгцээ, олон улсын жишигт нийцсэн төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлж, мэргэжлийн холбоодууд болон суралцагчдын оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэнэ.
3.1.2.Эмч, сувилагч тусгай мэргэжилтнүүдийг чадавхижуулах, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Тасралтгүй суралцагч-ЭМЧ”, “Чадварлаг сувилагч ” төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ
3.1.3 .Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг тасралтгүй сайжруулах үйл ажиллагааг зохион байгуулах, мэргэжлийн нийгэмлэг, холбоодын хамтын ажиллагааг сайжруулна
Зорилт 3.2. Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг сайжруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх
3.2.1.Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг жил бүр батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллана
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж: Эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгаа, шагнал, ёс зүй хариуцсан мэргэжилтэн Б.Батчимэг, утас: 88063849, мэйл хаяг boldbaatarbatchimeg090@gmail.com