Монгол улсын Засгийн газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүстэй хамтран Дорнод аймгийн БОЭТ-д “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулснаар тогвортой хөгжлийн зорилтод хүрэх, эх, нярай, хүүхдийн эндэгдлийг бууруулах” төслийг хэрэгжүүлж байгаа ба тус төслийн баг энэ сарын 29-30-ны өдрүүдэд Дорнод аймагт ажиллаж байна. 6 дугаар сарын 29-ний өдөр хамтарсан зөвлөлдөх уулзалтыг ЭМГ-ын сургалтын танхимд зохион байгуулж ЭМЯ, ДЭМБ-ын мэргэжилтнүүд болон Дорнод аймгийн ЭМГ, БОЭТ-ийн дарга, холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.
Мөн манай аймагт ажиллах хугацаандаа төслийн үйл ажиллагааны хэрэгжилтийн байдал, Баянтүмэн сумын эх, нярай, хүүхдийн тусламж үйлилгээ, чанар аюулгүй байдал, цахим бүртгэл мэдээлэлтэй танилцах юм.