Тусгай хамгаалалттай бүсийн сумын эрүүл мэндийн төвүүдэд түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгөх ёслол боллоо.
ХБНГУ-ын Засгийн Газраас Германы Сэргээн босголт, зээлийн банк (KfW)-аар дамжуулан БОУАӨЯ-тай хамтран “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хүрээнд 2015 оноос 3 үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлж Монгол орны улсын тусгай хамгаалалттай газруудын сүлжээг бэхжүүлэх материаллаг баазыг хангах дэд бүтцийг сайжруулах, Орчны бүсийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих чиглэлээр олон талт үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байгаад баяртай байна.
Нөмрөгийн дархан цаазат газрын орчны бүсийн Халхгол сумын сум дундын хүн эмнэлэгт иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээнд зориулан иж бүрэн тоноглосон ланд-78 маркийн автомашин бэлэглэсэн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам төслийн багийн хамт олонд маш их БАЯРЛАЛАА та бүхний эх дэлхий байгаль орчны төлөө хийж байгаа үйлс бүхэн бүтэж цагаан мөртэй байхыг хүсье