Тууралтад халдварын тархалтын түвшинд тохирсон хариу арга хэмжээг эрчимжүүлэх, халдварын сэргийлэлт хяналтыг сайжруулах, тандалтын багийн хариу арга хэмжээг эрчимжүүлэх ажлын хүрээнд Дорнод аймгийн боловсролын байгууллагын 58 эмч нарт “Тууралтад халдвараас урьдчилан сэргийлэх”, “Орчны цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт”-ийн талаарх сургалтыг танхим болон цахимаар зохион байгуулж, тохиолдолд суурилсан бүлгийн дадлага хийлээ.