
Томуу, томуу төст өвчний нийт тохиолдлын 94% нь 0-15 нас, үүнээс 73%-ийг 4 хүртэлх насны хүүхэд эзэлж, амьсгалын замын цочмог халдварын тохиолдол 43 бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос 11 тохиолдлоор нэмэгдсэн. Байршлын хувьд Хэрлэн суманд хамгийн өндөр, насны ангиллаар 2-4 насны хүүхдүүдийн томуу, томуу төст өвчний тохиолдол хамгийн өндөр байна.
Иймд эрүүл мэндийн газраас Хэрлэн сумын 20 цэцэрлэгийн 568 эцэг, эх, 80 багш ажилчдад сургалт зохион байгуулж, 4 төрлийн 1125 ширхэг гарын авлага түгээн томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл өглөө.


