
2021 онд сүрьеэгийн илрүүлэлтийн улсын дундаж 21%, аймаг орон нутагт 19%, Улаанбаатар хотын дүн 22% байгаа нь 2020 оноос 29%-иар тус тус буурсан. Аймгийн хэмжээнд 2021 оны сүрьеэгийн илрүүлэлт өмнөх оноос 10%-иар буурсан үзүүлэлттэй байна.
Сүрьеэгийн илрүүлэлтийн энэхүү бууралт нь сүрьеэтэй өвчтөн тусламж үйлчилгээ хожимдох, өвчлөл, нас баралт нэмэгдэх хандлагатай байгаа тул илрүүлэлтийг бүх шатанд нэмэгдүүлж ажиллах шаардлагатай байна.
