Стратегийн зорилго 1: Шинэ болон сэргэн тархаж байгаа халдварт өвчнөөс сэргийлэх, тандах, хяналт тавих нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тогтвортой байдлыг хангах
Зорилт 1: Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн хариу арга хэмжээний бэлэн байдлын чадавхыг нэмэгдүүлж, халдварт өвчний тандалт, хяналтын тогтолцоог бэхжүүлнэ.
Зорилт 2. Анхан шатны тусламж үйлчилгээнд тулгуурласан дархлаажуулалтын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангаж, хэнийг ч орхигдуулахгүйгээр хамруулах боломжийг бүрдүүлэх
Зорилт 3. Олон нийт, иргэний нийгмийн оролцоотой сүрьеэгийн цогц, чанартай тусламж үйлчилгээг хүн амд тасралтгүй хүртээмжтэй хүргэх
Зорилт 4. Бэлгийн замаар дамжих халдвар, хүний дархлал хомсдолын вирусийн халдвараас сэргийлэх, эрт илрүүлэлтийг эрчимжүүлэх, “иргэн төв”-тэй эрүүл мэндийн цогц, чанартай тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, халдварын тархалтыг бууруулах
Зорилт 5. Зоонозын халдварт өвчнөөс сэргийлэх, тандах, хяналт тавих нэгдсэн төлөвлөгөөг боловсруулан батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллах
Стратегийн зорилго 2: Хүний хөгжлийн индексийн үзүүлэлтээр аймгуудаас тэргүүлэгч байр сууриа хадгалж хүн амын дундаж наслалт, амьдралын чанарыг нэмэгдүүлнэ.
Зорилт 1: Эрүүл мэндийн салбарт орчин үеийн оношилгоо, эмчилгээний технологийг өргөжүүлж, өвчнөөс урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэлт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан өвчлөл, нас баралтыг бууруулан, хүн амын дундаж наслалтыг нэмэгдүүлнэ.
Зорилт 2. Нийгмийн цогц явуулын үйлчилгээний хүрээнд хөдөөгийн иргэдэд нийгмийн тусламж үйлчилгээг үзүүлэх
Зорилт 3: Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлж, алслагдсан багийн иргэдэд эм зүйн тусламж, үйлчилгээг ойртуулж, хүртээмжийг нэмэгдүүлэх
Стратегийн зорилго 3. Эрүүл дадал хэвшилтэй, идэвхтэй амьдралын хэв маягтай иргэнийг төлөвшүүлэн, эрүүл мэндийн чанар, хүртээмж, үр дүнтэй тогтолцоог хөгжүүлнэ.
Зорилт 1.Амьдралын зөв дадал, хэвшилтэй иргэнийг төлөвшүүлж, эрүүл мэндийн боловсрол олгох мэдээлэл, сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх
Зорилт 2. МУЗГ-ын 2020 оны 203 дугаар тогтоолын дагуу эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажиллах
Стратегийн зорилго 4. Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын үр дүнг дээшлүүлэх, шаардлагатай эмч, мэргэжилтнээр хангах, сургах үйл ажиллагааг тасралгүй зохион байгуулах
Зорилт 1. Эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчдын нийгмийн хамгааллыг дэмжин, нэн шаардлагатай мэргэжлээр эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэн чадавхжуулах.
Стратегийн зорилго 5: Эрүүл мэндийн байгууллагуудын барилга байгууламж, дэд бүтцийг сайжруулан, стандарт, чанарын шаардлага хангасан тэгш, хүртээмжтэй, чанартай тусламж үйлчилгээг үзүүлэх орчныг бүрдүүлнэ.
Зорилт 1: Эрүүл мэндийн байгууллагуудад нэн шаардлагатай барилгын засвар, шинэчлэл, тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлж чанартай, хүртээмжтэй тусламж үйлчилгээг үзүүлэх орчныг бүрдүүлнэ.
Стратегийн зорилго 6: Эрүүл мэндийн байгууллагуудад гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн арга хэлбэрийг нэвтрүүлж, нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжүүлнэ.
Зорилт 1. Гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн аргыг эрүүл мэндийн байгууллагуудад нэвтрүүлнэ.
Стратегийн зорилго 7: Эрүүл мэндийн салбарт цахим үйлчилгээг өргөжүүлэн, мэдээллийн технологийн ашиглалтыг сайжруулна.
Зорилт 1.Эрүүл мэндийн салбар, бусад байгууллага хоорондын цахим мэдээлэл солилцоог нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний шуурхай байдлыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ.
Стратегийн зорилго 8: Салбарын онцлогийн харгалзан тухайн салбарынхаа хэмжээнд мөрдөгдөх хяналт, шалгалт явуулахтай холбогдсон журам, заавар, маягт, аргачлал, хяналтын хуудсыг хууль тогтоомж, журам, зааварт нийцүүлэн мөрдүүлэх.
Зорилт 1.Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу хүний амь нас, эрүүл мэнд, нийтийн болон орчны аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэл, хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж: Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан ахлах мэргэжилтэн. Утас: 80760808, мэйл хаяг: erdenetsetseg@dornod.moh.gov.mn