
ӨЭМТ-ийн шинэ салбарын нээлтэд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн болон Хэрлэн сумын Засаг дарга О.Пүрэв-Очир, 2, 3 дугаар багаас сонгогдсон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид оролцсон юм.
Барилгын зураг төсвийг “ДОЗТ” ХХК, барилгын ажлыг аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр “Дорнын танан өргөө” ХХК хийж гүйцэтгэсэн байна.
Тус салбар нь 200м2 талбай бүхий, 10 өрөө тасалгаанаас бүрдсэн 3 их эмч, 3 сувилагч, 2 ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Эх сурвалж: https://www.facebook.com/dornod.gov.mn/

