#Дэлхийн гар угаах өдрийг тохиолдуулан Хэрлэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн 1-4 дүгээр ангийн сурагчид, сургуулийн өмнөх боловсролын бэлтгэл бүлгийн хүүхдүүдийн дунд “Цэвэр гар-Эрүүл ирээдүй” сэдэвтэй REEL бичлэг, Гар зургын уралдааныг зохион байгуулж дүнгээ гаргалаа.
Тус уралдаанд Ерөнхий боловсролын сургуулийн 1-4 дүгээр ангийн сурагчдын нийт 76 гар зураг, 14 REEL бичлэг, сургуулийн өмнөх боловсролын бэлтгэл бүлгийн 16 REEL бичлэг ирсэнээс зохион байгуулагчид удирдамжанд заагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу бүтээлүүдийг дүгнэсэн.Үүнд:
Гар зургийн уралдаанд:
1-р байранд: Хан-Уул сургуулийн 1в ангийн сурагч П.Анужин

2-р байранд: 12-р сургуулийн 4в ангийн сурагч Л.Тэнүүнзаяа

“Зураач хамт олон”: 2-р сургуулийн 3а анги
Сургуулийн 1-4 ангийн REEL бичлэгийн уралдаанд:
1-р байранд: Хан уул сургуулийн 2а анги
2-р байранд: 12-р сургуулийн 4в анги
3-р байранд: Хан-Уул сургуулийн 1в анги
Тусгай байранд: 1 дүгээр сургуулийн 4д ангийн сурагч Ч.Ананд
Цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн REEL бичлэгийн уралдаанд:
1-р байранд: 8-р цэцэрлэгийн Бэлтгэл Б бүлэг
2-р байранд: 8-р цэцэрлэгийн Бэлтгэл В бүлэг
3-р байранд: 1-р цэцэрлэгийн Бэлтгэл А бүлэг
“Идэвх санаачлагатай цэцэрлэгийнхээс бүх бэлтгэл бүлгийг, хүүхдүүдийг хамруулсан”: 9-р цэцэрлэг тус тус шалгарлаа.
“Цэвэр гар-Эрүүл ирээдүй” сэдэвтэй REEL бичлэг, Гар зургын уралдаанд идэвх санаачлагтай оролцсон бүх оролцогчид, эцэг эхчүүд болон Боловсролын байгууллагын хамт олонд талархал илэрхийлье. НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ