
Аймгийн эрүүл мэндийн газар 2022 оны ээлжит удирдах ажилтны зөвлөгөөнөө хийж 2021 онд хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил, оны ололт, дутагдал, 2022 онд хэрэгжүүлэх бодлого, төлөвлөгөө, чиглэлийн талаар харилцан ярилцаж санал бодлоо солилцон 2022 оныг эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулах болон бүх нийтийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих зорилтот жил болгон дэвшүүллээ.