Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль Дорнод аймагт болно.

ОБЕГ-аас Дорнод аймагт гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулах гэж байна. Энэ нь хүчтэй газар хөдлөлт, хээрийн түймэр, усны ослын гамшиг тохиолдсон үеийн үндэсний болон орон нутгийн удирдлагын харилцан ажиллагааг жигдрүүлэх зорилготой.
Мөн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг турших, тодотгох, нөөцийн тооцоо, судалгаа гаргах, хүндрэл бэрхшээлийг тодорхойлох аргад сургана. Тодруулбал, аюулт үзэгдэл ослоос хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтныг хамгаалах… тусламж үзүүлэх ажиллагаанд төрийн байгууллагаас эхлээд бүх нийтийг сургаж дадлагажуулахыг “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” гэж нэрлэдэг.
X