“Орон нутагт явуулын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай тоноглогдсон автомашин ханган нийлүүлэх” төслийн хүрээнд Эрүүл мэндийн сайдын тушаалаар хуваарьлагдсан түргэн тусламжийн автомашиныгхүлээн авлаа. Уг машин нь Бүгд Найрамдах Польш Улсад 2024 онд үйлдвэрлэгдсэн. Зөөврийн амьсгалын аппаратны иж бүрдэл, дефибрилятор, сорох төхөөрөмж, дуслын автомат шахуурга, хүчилтөрөгчийн системтэй, туулах чадвар сайтай STOLARCZYK маркийн машин юм.